За Тунгаа, Соён хоёрын хүсэлтээр "Наполеон" торт. Хайж, хайж арай гэж жорыг нь оллоо. Ашгүй ПиСи-ний нэг буланд хадгаласан байж.
Уг нь бол "Медовый" гэж торт юм байгаа юм. Манайхан гэхдээ "Наполеон" гэж сайн мэддэг. Дашрамд энэ рецептний эзэн багынхаа найздаа мэнд хүргэчхэе!

Орц:
Өндөг 2 ширхэг
Масло 200 грамм
Гурил 600 грамм
Элсэн чихэр 200 грамм
Сода 1 цайны халбага
Зөгийн бал 50 грамм
Крем:
Масло 150 грамм
Молоко 1 лааз
Эхлээд 2 өндөгөө, элсэн чихэртэйгээ холиод элсэн чихэрээ уустал нь сайхан хөөсрүүлээд хутгаад өгнө. Одоо дээрээс нь зөгийн бал, хөөлгөгч сода, хайлуулсан цөцгийн тосоо хийгээд сайтар хутгангуут доорхи зураг дээрх шиг зуурмаг болох ёстой.

Зуурмагандаа гурилаа хийж зуураад, гонзгой болгож гялгар уутанд боогоод (зураг дээрх шиг) хөргөгчиндөө хийчих. Одоо цагаа хараарай! Гурил маань хөргөгчинд 30 минут болох ёстой шүү.

Гурилаа амарч байх хооронд хэдүүлээ кремээ хийнэ ээ. Хэрэв та нар санаж байгаа бол миний урьд нь хийж байсан “Прага” торттой ижилхэн хийгдэнэ. Эхлээд цөцгийн тосоо богино долгионы зууханд хагас хайлуулчих. Нэг иймэрхүү байдалтай болоход болно.

Одоо цөцгийн тосоо сайхан хутгах хоорондоо молокогоо бага багаар хийж өгнө. Техник нь ер нь майонез зуурахтай ижил. Крем чинь ч бас майонез шиг өтгөн болох ёстой. Молокогоо багаар хийж, тасралтгүй хутгах нь чухал шүү. Тэгэхгүй бол крем маань бас ээдэх аюултай. За ингээд доорхи зураг дээрх шиг болгоод хөргөгчинд хийчих.

Одоо гурилаа хөргөгчнөөс гаргаад 6-7 тэнцүү хэсэг болгоод хуваачих. Би 25 см диаметр бүхий тортны хэв хэрэглэдэг тул 7 хэсэг хуваахад яг таардаг юм. Хэрэв та нарын хэв энэнээс том бол 6 хэсэг, жижиг бол 8 ч юмуу 9 хэсэг хуваах хэрэгтэй.

Одоо хуваасан гурилаа нэг нэгээр нь сайхан базаад бэмбээ шиг болгоод тугалган цаасан дээр хуурай гурил цацаад элдэнэ. Доорх зураг дээрх шиг. 3-4 мм зузаантай байхад болно.

Пергамент цаас бас хэрэглэж болно л доо. Гэхдээ тугалган цаасан дээр гурилаа элдэхэд амар байдаг юм. Дараа нь урьдчилж халаасан зуухандаа гурилаа тугалган цаастай нь хамт хийгээд 200 градуст 5-6 минут жигэнэндээ. Гурил маань тослог ихтэй тул элдчихээд өөр тийшээ зөөх их хэцүү байдаг юм. Тиймээс би шууд тугалган цаасан дээрээ элдээд, цаастай нь хамт зуухандаа хийчихдэг. Хэхэ.
Жигнээд болсон гурилаа гаргаж ирээд оронд нь дараагийхаа гурилыг хийчих. Дараагийн гурил болж байх хооронд бэлэн болсон гурилаа тэгшхэн гадаргуу дээр тавиад, дээр нь тортныхоо хэвийг тавиад, хэвийн дагуу тойруулаад зураг дээрх шиг зүснэ. Дугуй хэлбэртэй үндсэн хэсгээ хавтгай тавган дээр тавиад үлдсэн ирмэг хэсгүүдийг нь тустай саванд цуглуулж авна. Тэр тэгшхэн гадрагуу гэдэг их чухал шүү. Муруй газар тавих юм бол гурил маань яг тэр муруй хэвэндээ ороод хатчихдаг юм.

Тавган дээр тавьсан үндсэн хэсгээ ялимгүй хөрөөд бүлээн болохоор нь дээрээс нь кремээ сайхан нялаад өгнө дөө.

Дараа дараагийн гурилыг зуухнаас гаргаж ирэнгүүтээ хэвэнд оруулж зүсээд л эхнийхээ гурил дээрээ давхарлаад л дээрээс нь кремээ нялаад байна. Гурилнуудаа хөрөхийг нь хүлээх хэрэггүй. Халуун дээр нь л шууд тэгээд давхарлаад бай.
За ингээд эцэстээ 7 давхар нэг иймэрхүү торт болох ёстой. Сүүлийн гурилыг хамгийн дээр нь тавьсаны дараа тортоо битүү кремээр бүрчих.

Одоо харин нөгөө тусдаа саванд цуглуулаад байсан ирмэг хэсгүүдээ сайхан базаад, базаад бутархай нунтаг болгочихоно. Бэлэн болсон нунтаг үүрмэгээ тортон дээрээ сайхан цацаад, хажуугаар нь бас наагаад өг.

За ингээд “Наполеон” маань бэлэн боллоо доо. Сайхан хооллоорой!

Аан нэг нэмэлт зүйл хэлээдхий. Хэрэв крем ба үүрмэг илүү гарвал (минийх бол дандаа илүү гардаг юм) хооронд нь холиод, гялгар уутанд хиам шиг гонзгой болгож боогоод хөлдөөгчиндөө хийчих. 1 хонуулаад гаргаж ирээд хиам шиг зүсээд идэхэд ...
Ммммммм, пальчики оближешь!

P.S.: Горзоокийнх "Наполеон" тортны жор Фэйсбүүк-д од болж байгааг олж мэдлээ. "Sweet kitchen"-ийхаа охид бүсгүйчүүдэд маш их талархаж байна аа. Энэ дашрамд жорондоо ганц нэг тайлбар орууладхая. 1 уут сода гэдэг нь 20 граммаар савласан Backing powder шүү. Монголд хэрэглэдэг томоор савласан сода бол цайны жижиг халбагаар овоололгүй 1 халбага л байхад болно. 1 лааз молоко нь 380 грамм байна аа.



Сэтгэгдэлүүд:
Пэт: Ид, ид.
Зүрхэн халбага: Хийгээд идвэл ч янзтай шүү.
Тунгаа: Зүгээрээ. Тэгэж байгаад Прага-ныхаа жорыг оруулна аа.
Жааханаа: Чи тэгвэл жинхэнэ мэргэжлийн хүн байнашд.
Зав гарахаараа хийхгээд үзчинэ дээ. гялайлаа
би нэг гэдсээ цүдийхээр гэртээ суугаад хоол моол хийж идсэнээ бичхийсан,хэхэ
Би таны жороор Наполеон хийсэн, ёстой салахын аргагүй болсон шүү. Идээд л идээд л баймаар.. Даанч дорхноо дуусчихсан, одоо дахиж хиймээр санагдаад болохоо байсан хэхэ
Tuul-d neg laaz moloko 380gr bdiim bn.
Tsutsgiin tos gej oilgohgui baina ? deer oroh zuilee durdah daa tsutsgiin tos gej bicheegui her hemjeetei oroh ve ?
bas Tsutsugiin tos gej bid nar Zuuhii gej heldeg tsagaan chiherleg niyaltsgai mun u ? esvel Tsutsgiin tos gej urgamaliin tosiig ingej heleed baigaa ymu ? bi oilgodogguie hehe tuslaachdee guiya bi hiih huseltei baina ?? esvel Tsutsgiin tos gej zurag deer harhaar maslo shig haragdaad baihiin maslo-g uuruur tsutsugiin tus gej heldeg ym u?
bas herev Zuuhii mun bol teriig hailuulna geheer neg l sanaand buuhgui ymaa ih muuhai amttai boloh ym bish u?
hehe uuchlaarai bogino doligoinii zuuh gej micro oven-g helj bn u?
bas tugalagan tsaas oven-d orvol shataad suid bolohgui yu ?
ene talaar niitlesen hun ni nadad hariulaad bicheed uguuch guiya please
Tsutsgiin tos gej oilgohgui baina ? deer oroh zuilee durdah daa tsutsgiin tos gej bicheegui her hemjeetei oroh ve ?
bas Tsutsugiin tos gej bid nar Zuuhii gej heldeg tsagaan chiherleg niyaltsgai mun u ? esvel Tsutsgiin tos gej urgamaliin tosiig ingej heleed baigaa ymu ? bi oilgodogguie hehe tuslaachdee guiya bi hiih huseltei baina ?? esvel Tsutsgiin tos gej zurag deer harhaar maslo shig haragdaad baihiin maslo-g uuruur tsutsugiin tus gej heldeg ym u?
bas herev Zuuhii mun bol teriig hailuulna geheer neg l sanaand buuhgui ymaa ih muuhai amttai boloh ym bish u?
hehe uuchlaarai bogino doligoinii zuuh gej micro oven-g helj bn u?
bas tugalagan tsaas oven-d orvol shataad suid bolohgui yu ?
ene talaar niitlesen hun ni nadad hariulaad bicheed uguuch guiya please
hiij uznee
hiij uznee
Эргэлзээ: Масло, цөцгийн тос адилханшдээ. Рама болно оо.
thanks
2. Bas Tsotsgiin tos geed baigaa n maslo yumuu, esvel uur yumuu?
gyals hariu bi hiigd eheltsen chin teriig n oilgohq bn tnx
Сэтгэгдэл үлдээх: